download - www.mediafire.com Холын бүдэгхэн цагийн Хонины нэхийн өлгий чи Энэ хорвоод юуг шүтдэг юм бэ гэж Эзнээсээ одоо асуу Тохойн чинээхэн нялх уед минь Толгойн дээр зүүлттэй байсан Эсгийгээр хайчилсан үнэг чи Эзнээсээ одоо асуу Шүтлэгтэн биш гэлээ ч би Шүтдэг ганцхан шүтээнтэй Огторгуй тэнгэрт би шүтдэггүй Одон гаригт би шүтдэггүй Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггуй Олны хэл ам, хараал ерөөлд би шүтдэггүй Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч шүтдэггүй Би эмэгтэй хүнийг шүтдэг Би эх хүнийг шүтдэг Би ээжийгээ шүтдэг Би гагцхүү би гэдэг дотоод сэтгэлийг минь Биеийг минь, хүчин чадлыг минь Биштэд итгэх итгэлийг минь бүтээсэн Аугаа их тэр уран хүнд Амьд баримал, амьд зураг, амьд дууг бүтээж Бурхан багшаас ч ид чадлаараа давсан Буурал үстэй бяцхан эмгэний өмнө Өөрийн эрхгүй өвдөг сөхөрнөм. Он цаг, хүмүүс хоёрыг бүрхэг байх үеэр Онгон элгэндээ намайг тэвэрч өсгөсөн юм ижий минь Онгойж үлдсэн аавын минь орон дээр Яруу найргийг бүүвэйлж өсгөсөн юм ижий минь. Учирсан бэрхийн өмнө унаж сөгдөлгүй Улирсан сар жилүүдийн хойноос уйлж унжилгүй Хэлхээ сувдан нулимсаа бүүвэйн дуу болгож Хэнтий нутгийн боржигон тал дунд Айлын ганц багана болж явахдаа энэ хүн Арай ч ийм эмгэн байгаагүй юм Өнөө харахнээ намрын навч шиг Өчүүхэн шар эмгэн. Намрын навч шиг өчүүхэн шар эмгэн Намрын навч шиг биш хаврын цэцэг шиг Найган дэлгэрч явсан юм Найган дэлгэрч явсан хаврын цэцгийг хаврын цэцэг байхад Наян нэгэн сүлжээ хархан гэзэг нь одоогийн бүсгүйн булчин
...